Te rugăm să ajuți la traducerea cântecului „Толин хул (Tolin hul)”

Acțiune
Marimea fontului
Versuri originale

Толин хул

Газар үнэгшин омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гархад наран сугарна
Зуныг элдэж хурдалхад дээл сэмэрнэ
 
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монголоо
 
Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ
Айргын галыг тойрход хараа булаана
Аядуу уртад сойход салхи амарна
 
Тогоруу халтарын магтаалд айраг дундарах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтарын салхинд туг нь намирсан Монголоо
 
Арвайн домог сэдэрхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднээ
Үрээ морьдын давхиаанд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
 
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынхаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монголоо...
 
Translation
 
Autentifică-te sau înregistrează-te pentru a posta traducerea
Traduceri ale cântecului "Толин хул"
Comentarii