Russland führt einen schändlichen Krieg gegen die Ukraine.     Stehen Sie an der Seite der Ukraine!
  • Tavilan

Teilen
Schriftgröße
Korrekturlesen gesucht
Originaltext

Tavilan Liedtext

Энэ түүхийн эзэн бүсгүйд амьдрал арай хатуу хандаж
Дэндүү их жаргалд өсөж хүн болж насны залууд мандаж
Их сургуульд ороход олон залуус түүний араас гүйж
Тэрний сонгосон залуу хуримын бэлзэг түүний гараас зүүж
Эхийн өврөөс хадмын хаяа бараадан нөхөрт гарсан
Харамсалтай нь түүнд хүн биш араатан нөхөр таарсан
Залуу түүнд олон зүйлийг амалсан тэр бүгдээ мартаж
Таарсан эр бүртээ хардаж, өөрийн эр бярдаа бардаж
Эр хүний хатуу ширүүн гараар хүрэх нь энүүхэнд
Бүсгүй зөвхөн өөрийгөө л хараан зүхнэ энэ бүхэнд
Эр хүний хатуу ширүүн гараар хүрэх нь энүүхэнд
Бүсгүй зөвхөн өөрийгөө л хараан зүхнэ энэ бүхэнд
Тэр ийм харгис эртэй хорвоог туулахад эцестээ
Хэцүү гэдгийг ойлгож тэрнээс салсан тулгар гэдэстэй
Хэдхэн сарын дараа тэр төрөн охин үр мэндэлсэн
Эцгээ нэхэх вий гэж бодохоор түргэн цохилон зүрх нь дэлсэнэ
Ганцаараа хүүхэд өсгөх хэцүү гэж түүнд хүн болгон хэлж
Байсан ч охиноо яасан ч хойд эцэг харуулахгүй хүн болгоно гэж
Бусдын үгийг үл тоон хорвоог ганц олдох үртэйгээ л туулсан
Мартъя гэж хичээсэн ч залууг ганцаардах бүртээ эргэн дурсана
 
Ямар ч хүн ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг гэхдээ тэр бүр биелдэггүй ээ
Энэ бол чиний хийсэн сонголтуудын үр дүн тавилантайгаа эвлэр эелдэг бай
Лмьдрал өөрөө хатуу, үүрэх зовлон гэдэг биндэнд товлон ирдэг
Хэцүү байна гэж бурhанд бид нар хааяа ховлон хэлдэг
Зовох нэгнийг хараад дэмий зүйлийг тавлан хэлдэг
Хэнийг ч битгий өрөвд энийг хүний тавилан гэдэг
 
Нег л мэдэхэд цаг хугацаа урсан сум шиг өнгөрч байлаа
Охиноо харахад сэтгэлд нь хурсан гуниг хөнгөрч байлаа
Хуруу хумсаа хугалан барин ажилдаа улайрсан бух мэт дайран
Лмьдралаа тэжээдэг ч ард нь үлдэх залуу нас нь хайран
Охин харин түүнтэй ярин юмны буруу зөвийг мэдэхтэйгээ болсон
Үнэнийг сонсоод эцэгтээ их хорсоно
Цагийн эрхээр охин өсөж сайхан бүсгүй болсон гэвч
Лмьдрал хатуу пүүрээ харуулж тэдэнд ээлжит зовлон ирж
Хөөрхий охиныг хүний үнэргүй адгууснууд хулгайлаад явсан
Ээжээс нь охиныг нь бас аз жаргалыг булаагаад авсан
Үүнтэй эвлэрхийг хүсээгүй тэр бараг солиорох дөхөж
Бүсгүйн бие амьд ч гэлээ аль хэдийн сэтгэл нь үхэж
Удах тусам охиноо олох найдвар бас итгэл нь бөхөж
Харцанд нь гуниг шингэн цагаан царай нь бараан цөхөрч
Жаргалыг мэдрэх заяагүй тавилангаа хараан зүхэж
Бухимдсан ч дараа нь цөхөрч завилангаа гараа сөхөж
Бурхнаас охиныг минь олоод өгөөч хэмээн гуйж байлаа
Хайртай охиныхоо төлөө хөлөө чилээн фүйж байлаа
 
Ямар ч хүн ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг гэхдээ тэр бүр биелдэггүй ээ
Энэ бол чиний хийсэн сонголтуудын үр дүн тавилантайгаа эвлэр эелдэг бай
Лмьдрал өөрөө хатуу, үүрэх зовлон гэдэг биндэнд товлон ирдэг
Хэцүү байна гэж бурhанд бид нар хааяа ховлон хэлдэг
Зовох нэгнийг хараад дэмий зүйлийг тавлан хэлдэг
Хэнийг ч битгий өрөвд энийг хүний тавилан гэдэг
 
Нэг, хоёр, гурван жил сураг тасраад уджээ
Нэгэн үдэш бүсгүй гэртээ зурагт харсаар унтжээ
Хонх дугарахад босоод үүд нээхэд охин ирж
Тэврэх гэтэл алга болсон, зүүднээсээ цочин сэрж
Ганцаараа байгаагаа мэдсэн хоосон гэр бас хүйтэн хөнжилд
Өвчин түүнийг бага багаар идсэн охины араас гүйсэн он жилд
Өөрийнхөө биеийг бодоод эмнэлгээр тэр дайраад харьсан
Гэтэл эмч түүнд хэлсэн шинжилгээний хариу гарсан
Хэлэхэд хэцүү ч таны бөөрөнд хорт хавдар нуугдаж байна
Гэрт нь охины зултай зураг, урт авдар угтаж байв
Түүнд дахиад уйлахаас өөр хийж чадах зүйл байхгүй байв
Гэсэн ч бүстүй дотроо бодно "би лав үхлээс айхгүй байна"
Чимёё аниргүйд түүний бодлыг урж таслан
Утас дугаран авахад эмч хэлсэн "та зөндөө урт насална
Донор бөөр байна цусны бүлэг нь таныхтай яг таарч байна
Бид хагалгаанд бэлэн гол нь тавин саяар зарж байна"
Бүсгүйн хувьд энэ бол өнөөдрийн хамгийн сайхан шинэ мэдээ
Гэхдээ тэр бөөр охиных нь гэж бурхнаас өөр хэн мэдлээ
 

 

Bitte hilf mit, „Tavilan“ zu übersetzen
Kommentare