Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!

UNQ Village lyrics

  • Artist: The Colors (The Colors)
  • Album: Unuudur heden on be? Noyon Tagtaa
A A

UNQ Village

Өдөр бүр өндгөн шоколад шиг
Тахиа нь өдөр бүр өндѳглѳнө
Нэгэнт ирсэн бол бүгдийг мартаад
Ургах наранлуу мишээгээч
Уулс үүлсийн дундаас харагдах
Үүрдийн дулаахан тосгонд минь
Уйлж гомдхоос бусад нь байна
 
Улаасан жаргах нарны зүг мишээн
Энэ дууг минь аялаарай
Хаанаас ч юм гэнэт үлээнэ
 
Нартай өдрийн дараа нь бүрхэг
Аадар бороо нь хүртэл түрхэн
Харин маргааш нь өвс ургана
Хорвоо дэлхий чи би ногоон
Дулаахан инээдээрээ урам хэн нэгэнд бэлэглээрэй
Зовлон гэж нэрлэсэн болохоос чимх жаргал шүү
 
Дулаахан өдрийн нар шиг
Даруухан илчээрээ чамайг дааруулахгүй дээ
Улаaсан жаргах нарны зүг мишээн
Энэ дууг минь аялаарай
Хаанаас ч юм гэнэт үлээнэ
 
Хаанаас ч юм гэнэт...
Яагаад ч юм тийм л бүлээхэн
 
Thanks!
Submitted by HomahashiHomahashi on 2022-09-28

 

Comments
Read about music throughout history