Russia is waging a disgraceful war on Ukraine.     Stand With Ukraine!
  • Unknown Artist (Mongolian)

    Эртний сайхан ерөөл

  • 3 translations
    IPA
    +2 more
    , Transliteration #1, #2
Share
Font size
Original lyrics

Эртний сайхан ерөөл lyrics

Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц бүрдвээ хөө.
 
Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ.
 
Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй
 
Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай.
 
Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая.
 

 

Translations of "Эртний сайхан ерөөл ..."
Transliteration #1, #2
Unknown Artist (Mongolian): Top 3
Please help to translate "Эртний сайхан ерөөл"
Comments