Russia is waging a disgraceful war on Ukraine. Stand With Ukraine!

Anthem of the Mongolian People's Republic (1924-1950) - Монгол Интернационал (ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ / Mongol Intyörnatsional) (نویسه‌گردانی)

Anthem of the Mongolian People's Republic (1924-1950) - Монгол Интернационал

Бүх дэлхийн aрд түмэнд
Бүрэн эрхийг олгогч Интернационал!
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал!
 
Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернационал!
 
Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернационал!
 
Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернационал!
 
Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун!
 
Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн!
 
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье!
 
Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернационал!
 
Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай!
 
Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай!
 
ارسال‌شده توسط AussieMinecrafterAussieMinecrafter در تاریخ شنبه, 25/06/2022 - 03:40
نویسه‌گردانی
تراز پاراگراف‌ها

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ

Versions: #1#2
ᠪᠦᠬᠦ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠠᠷ ᠲᠤ ᠲᠦᠮᠡᠨ ᠳᠦ
ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠣᠯᠭᠤᠭᠴᠢ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
ᠪᠦᠳᠦᠭᠦᠯᠢᠭ ᠶᠠᠳᠠᠭᠤ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠢ
ᠭᠡᠭᠡᠨ ᠢᠶᠡᠷ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
 
ᠬᠠᠮᠤᠭ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠶᠠᠳᠠᠭᠤ ᠠᠷᠠᠳ ᠢ
ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠠᠷ ᠮᠥᠯᠵᠢᠭᠴᠢ ᠬᠠᠷᠭᠢᠰ ᠤᠳ ᠢ
ᠬᠠᠱᠠᠩ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠡᠰᠡᠷᠭᠦᠴᠡᠭᠰᠡᠨ
ᠬᠠᠰ ᠤᠨ ᠵᠠᠮ ᠲᠠᠢ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
 
ᠭᠡᠮ ᠦᠭᠡᠢ ᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠢ
ᠭᠡᠮᠲᠦᠭᠦᠯᠦᠨ ᠳᠠᠷᠤᠯᠠᠭᠴᠢ ᠺᠠᠫᠢᠲ᠋ᠠᠯᠲᠠᠨ ᠢ
ᠬᠡᠶᠢᠰᠬᠡᠨ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠡᠰᠡᠷᠭᠦᠴᠡᠭᠰᠡᠨ
ᠭᠡᠭᠡᠨ ᠮᠥᠷ ᠲᠡᠢ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
 
ᠭᠠᠶᠢᠬᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩᠲᠤ ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠲᠤᠭ ᠢᠶᠠᠷ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠪᠥᠮᠪᠥᠷᠴᠡᠭ ᠢ ᠪᠥᠷᠬᠥᠭᠡᠳ
ᠭᠠᠯ ᠤᠰᠤᠨ ᠤ ᠭᠠᠰᠢᠭᠤᠨ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠠᠴᠠ ᠭᠡᠲᠦᠯᠭᠡᠭᠴᠢ
ᠭᠠᠶᠢᠬᠠᠮᠰᠢᠭᠲᠤ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
 
ᠳᠣᠷᠣᠨ᠎ᠠ ᠥᠷᠥᠨ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠲᠢᠪ ᠳ᠋ᠡᠬ
ᠳᠣᠷᠣᠮᠵᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ
ᠳᠠᠷᠤᠶᠢᠬᠠᠨ ᠪᠥᠭᠥᠳᠡᠭᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠪ ᠠᠴᠠᠵᠠᠭᠠᠵᠤ
ᠳᠣᠭᠰᠢᠨ ᠬᠠᠷᠭᠢᠰ ᠤᠳ ᠢ ᠳᠤᠷᠴᠠᠭᠲᠤᠨ!
 
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠨᠣᠶᠠᠳ ᠤᠳ ᠤᠨ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠳᠦ
ᠪᠠᠯᠪᠠᠭᠠᠳᠠᠨ ᠳᠠᠷᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ
ᠪᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠶᠢᠷᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ
ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠵᠢᠳᠬᠦᠭᠰᠡᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ!
 
ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠣᠯᠠᠨ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩᠲᠠᠨ ᠨᠠᠷ
ᠡᠪ ᠬᠠᠮᠲᠤ ᠶᠢᠨ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ ᠳᠤ ᠨᠢᠭᠡᠳᠴᠦ
ᠡᠷᠴᠢᠮᠲᠡᠢ ᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ
ᠡᠵᠡᠷᠬᠡᠭ ᠪᠠᠶᠠᠴᠤᠳ ᠢ ᠡᠰᠡᠷᠭᠦᠴᠡᠶ᠎ᠡ!
 
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠴᠢᠳᠠᠭᠴᠢ
ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩᠲᠤ ᠲᠤᠭ ᠶᠠᠭᠤ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠵᠢᠷᠤᠮᠲᠤ ᠡᠪ ᠬᠠᠮᠲᠤ ᠨᠠᠮ ᠤᠳ ᠤᠨ
ᠵᠢᠷᠤᠮ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠳᠤ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ!
 
ᠭᠡᠭᠡᠨ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠤᠶᠤᠯ ᠢᠶᠠᠷ
ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠵᠦᠭ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠴᠡᠴᠡᠭ ᠳᠡᠯᠭᠡᠵᠦ
ᠭᠡᠷᠡᠯᠲᠦ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ
ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠳᠠᠬᠢᠨ ᠢ ᠭᠡᠶᠢᠭᠦᠯᠬᠦ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠢ!
 
ᠡᠨᠡᠬᠦ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠢ
ᠡᠷᠬᠡᠪᠰᠢ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠬᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ
ᠡᠪ ᠬᠠᠮᠲᠤ ᠶᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠠᠼᠢᠤᠨᠠᠯ
ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠨᠠᠷᠠᠨ ᠮᠡᠲᠦ ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠢ!
 
تشکر!

Feel free to use this translation if referenced (e.g on Wikipedia by putting URL of translation).

This work is not copyrighted. / Nhenhe warrke arrangkwe kapirayte (copyright).

ارسال‌شده توسط AussieMinecrafterAussieMinecrafter در تاریخ شنبه, 25/06/2022 - 03:49
دیدگاه‌ها
Read about music throughout history