Russia is waging a disgraceful war on Ukraine. Stand With Ukraine!
Per favore aiutaci a tradurre “Интернационал [Монгол]”
A
A
Интернационал [Монгол]
Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал.
[Дахилт:]
Энэ бол манай эцсийн
Эрс тулалдаан юм
Интернационалтайгаа
Хүн төрөлхтөн давшина аа.
Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернационал.
[Дахилт]
Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернационал.
[Дахилт]
Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернационал.
[Дахилт]
Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун.
[Дахилт]
Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн.
[Дахилт]
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье.
[Дахилт]
Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернационал.
[Дахилт]
Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай.
[Дахилт]
Commenti fatti