Rosja prowadzi haniebną wojnę z Ukrainą.     Bądź z Ukrainą!
Podziel się
Rozmiar czcionki
Tłumaczenie
Zamień języki stronami

Хацар дээр нь зөөлөн үнсье

Харц тань хэлээд өглөө
Надад хайртай болохыг тань
Хэлсэн зүйлс тань бариад өглөө
Та мөн адил үүнийг хүсч байгаа
 
Эрт орой хэзээг бүү мэд, нэг л өдөр
Та минийх болох болно
Алив маяглахаа больж үз
Хайсан зүйл тань тэгээд хайр дурлал минь биш үү
Харин өөр бусдад бол адил нь үгүй шүү
 
Намайг бүү залхаагаач, тэвчээрийг минь бүү бараач дээ
Хангалттай, ахин намайг бухимдуулах хэрэггүй
Халуун дотноор чанга тэврэе
Хацар дээр чинь зөөлөн үнсье
 
Алив наашаа хүрээд ир
Наран саран аль нь ч бай хамаагүй хамт л байя
Тэнгэр түгсэн тэр л одод биднийх байг
Хамтдаа маргаашийн гэрэлт ирээдүйг тосон гүйцгээе
Хос цагаан хун болон жаргая
 
Чамайг үгүйд цаг хугацаа зогсох юм
Зүүдэлж, мөрөөдлөө гээд би яах билээ
Зүрх сэтгэлээ барьж ер дийлэхгүй нь
Тэвчээр минь алдарч байна.
 
Oryginalne teksty (piosenek)

Gül Döktüm Yollarına

Kliknij, by zobaczyć oryginalny tekst piosenki (turecki)

Komentarze
amateuramateur
   śr., 24/03/2021 - 17:38

The source lyrics have been updated. Please review your translation.