Хар Аянга (Khar Ayanga)

A A

Хар Аянга

Хөх л тэнгэрт үүл нь эргэн хуралдаад
Харах нүдэнд ертөнц бүүдийж манантаад
Наран галан сүүдэр дэрлэн анилдаад
Хээлэн цахилах хурмаст тэнгэрийн хар аянга, хар аянга
 
Харанхуйг зүсэн эрчит жадаар наадалдаад
Хөрстийн магнайд гэрлэн ташуур цавчилдаад
Нүргэлэн дуугарах сүнсэн биений их омогт
Цахилан дүрэлзэх хурмаст тэнгэрийн хар аянга, хар аянга
 
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
 
Хуйлрах салхинд хөвчин дэлхий угалзраад
Ангасан газар тэнгэрт дүүлэн гагнагдаад
Хурмаст баясан усан мөндөр асгараад
Харлан догшрох хилэн сүнсэт, хар аянга
 
Галдан Бошигт хааны ахуйг түшилцээд
Эрийн хийморь баатар сэрхүйд мөнхлөгдөөд
Дээдийн тэнгэрт Монгол нэрээ тамгалаад
Нүргэлэн цахилах мөнхөл тэнгэрийн хар аянга, хар аянга
 
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
Өө өө Сэтгэлийг татая даа
Өө өө Мөнх тэнгэрийн хар аянга
 
Хар аянга, хар аянга
Хар аянга, хар аянга хү хү хү
Хар аянга, хар аянга хү хү хү
 
Хорватский

 

Войдите или зарегистрируйтесь, чтобы опубликовать перевод
Комментарии