アルバム:
The Twilight Saga: Breaking Dawn Part I OST
オリジナル歌詞
翻訳
It Will Rain
著作権所有者のリクエストにより歌詞が除かれました
бороо
хэзээ нэгэн цагт чи намайг орхивол, хонгор минь
хаалган дээр минь морфин үлдээгээрэй
яагаад гэвэл дэндүү их эм тариа хэрэгтэй
бидэнд яг юу байсныг ухаарахад
тэгээд байхгүй болсоныг
одоо намайг аврах шашин шүтлэг байхгүй
хэр удаан шалан дээр өвдөглөн суусан нь хамаагүй
тэгэхээр бүхий л итгэл үнэмшилээ толгой дотроо нууна
чамайг үргэлж хажуудаа байлгаж
тэр хаалгаар гаргахгүй үлдээхийг
учир нь надад гэрэл гэгээ гэж үгүй болно
хэрвээ би чамайгаа алдвал
тэнгэр цэлмэхээ болино
хэрвээ би чамайгаа алдвал
нүдэнд минь ийм л зүйл харагдана, хэрвээ чи намайгаа орхиод гарвал
өдөр болгон бороо орно, бороо орно, орсоор л байх болно
би хэзээ ч ээжид чинь таалагдахгүй
аав чинь миний нүд рүү эрцлэн харж ч чаддаггүй
өө, хэрвээ би тэдний хөлөнд байсан бол, би бас л адилхан байх байсан
" миний бяцхан охин болж бүтэхгүй залуутай зугаалж байна" гэж хэлэх байсан
гэхдээ тэд өөсдийн ухаарч чадахгүй зүйлээсээ эмээж байна
өө, бяцхан хонгор минь намайг тэдний бодлыг өөрчлөхийг хараарай
тиймээ чинийхээ л төлөө би хичээнээ
би хагарч бутарсан бүхнийг цусаа дусалтал түүсээр л байна
хэрвээ чамайг минийх болгож чадах юм бол
учир нь надад гэрэл гэгээ гэж үгүй болно
хэрвээ би чамайгаа алдвал
тэнгэр цэлмэхээ болино
хэрвээ би чамайгаа алдвал
нүдэнд минь ийм л зүйл харагдана, хэрвээ чи намайгаа орхиод гарвал
өдөр болгон бороо орно, бороо орно, орсоор л байх болно
баяртай гэж битгий хэлээч
баяртай, баяртай гэж битгий хэлээч
би хагарч бутарсан бүхнийг цусаа дусалтал түүсээр л байна
хэрвээ чамайг минийх болгож чадах юм бол
You can thank submitter by pressing this button
16 1月 2012 - 15:31 に投稿
著者コメント:
яг бадаг бадагаар нь орчууллаа.
コメントするにはログインまたは新規登録してください。









