Ariunaa

Хөх монголын үр сад (Khokh mongolyn ur sad) lyrics

Add to favorites
Arrow down
Language:
Mongolian

Хөх монголын үр сад 3 transliterations

Өндөр тэнгэрийн заяатай төрсөн
Өэлүн ээжийн бүүвэйтэй төрсөн
Өлзий хишгийн хөх толботой Монголчууд
 
Халуун эвээ хэзээ ч эвдэхгүй
Хамаг улсаа хэзээ ч сарниахгүй
Хатан дэлхийд суу алдартай Монголчууд
 
Уртын дууны шуранхай, уран хөөмийн эгшиг
Есөн эрдэнийн солонго, ерөөл буяны тэнгэртэй
Хууч эртний домог, худ Монгол бичиг
Билгийн гэгээн далай, бидний Монголын заяа
 
Дээд тэнгэрийн заяатай төрсөн
Дэлүүн Болдогын зарилагтай төрсөн
Дэгжих бадралын хийморьтой Монголчууд
Андгай тангарга хэзээ ч эвдэхгүй
Ариун заншилаа хэзээ ч алдахгүй
Алтайн дэлхийд сүүн замналтай Монголчууд
 
Уртын дууны шуранхай, уран хөөмийн эгшиг
Есөн эрдэнийн солонго, ерөөл буяны тэнгэртэй
Хууч эртний домог, худ Монгол бичиг
Билгийн гэгээн далай, бишрээд бахдахын заяа
 
Монгол уртын дуу минь уран яруу эгшиг аялгуутай
Морин хуурын түрлэг уян зөөлөн тансаг татлагатай
Монголоо гэсэн сэтгэл минь элгэн халуун эв нэг агаартай
Мохож цуцаагүй эртний элэнц өвгийн эрхэм захиастай
 
Likes 6
You can thank submitter by pressing this button
expand collapse Song details
Polina2004 Polina2004
submitted on 24 Jul 2023 - 10:05
Log in or sign up to add a comment.
Log in Log in User Sign up