• Khusugtun

    12 жил

  • 4 translations
    English
    +3 more
    , Transliteration #1, #2, Turkish
Favorites
Share
Font Size
Original lyrics

12 жил lyrics

Эрдэнийн зүйлээр бөөлжөд байдаг
Эрүү цагаан ХУЛГАНА нэгэн жил
 
Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг
Эзэндээ ээлтэй ҮХЭР хоёр жил
 
Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн БАР гурван жил
 
Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
Дэлдэн чихтэй ТУУЛАЙ дөрвөн жил
 
Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй ЛУУ таван жил
 
Цаг үргэлж цагиргалаад байдаг
Цагаан эрээн МОГОЙ зургаан жил
 
Цагийн газрыг товчлоод байдаг
Цомбон туурайтай МОРЬ долоон жил
 
Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг
Хотондоо ээлтэй ХОНЬ найман жил
 
Үзсэн бүхнээ элэглээд байдаг
Элбэчин эрдэмтэй БИЧ есөн жил
 
Таван жингээр донгодоод байдаг
Тархиндаа улаатай ТАХИА арван жил
 
Хот газрын хамгаалаад байдаг
Хон хон дуутай НОХОЙ арваннэгэн жил
 
Арын газрын хадраад байдаг
Алтан соёотой ГАХАЙ арванхоёр жил
 

 

Translations of "12 жил (12 Zhyl)"
Transliteration #1, #2
Comments